Ёошихиро Тогашигийн манга "Ангууч х Ангууч" өнгөрөгч оны 8 сараас хойш завсарласан байсан билээ. Үүнээс өмнө 2012 оны 3 сараас 2014 оны 6 сар хүртэл 2 жил гаран маш урт хугацааны завсарлага аваад байсан юм. Гэтэл Японы номын дэлгүүрүүд Ангуучийн мангаг дууссан номнуудын жагсаалтанд оруулан 32 боть багцийг 7000-7500 иен буюу 59-63н долларын хооронд худалдаалж байгаа аж. Японы ихэнх Ангуучийн фэнүүд "Ингээд дууссан нь ч болсон" гэж интернэтэд бичиж байгаа бол зарим нь "Хөөе, ингэж дуусах учиргүй!" "Битгий бууж өг" гэцгээж байна. Дашрамд дурдахад Ангууч х Ангууч манганы зохиолч Ёшихиро Тогаши өнгөрөгч онд нурууны өвчнөөс болж мангагаа завсарласан юм. Хагалгаанд орсон түүний биеийн байдал манга зурах эсэхт нөлөөлөх үгүй нь тодорхойгүй байсан боловч ийнхүү дахин зурахгүй нь тодорхой боллоо.
Монголын анимэ цуглуулга
Анимэ ертөнцөд тавтай морил
Thursday, May 19, 2016
"Үлэмж биетнүүдийн дайралт" анимэний 2-р улирал хойшлогдов.
Одоогоос 3 жилийн өмнө хэний ч уншдаггүй байсан манга анимэ болж дэлхий дахиныг байлдан дагуулж байсан цаг саяхан. Гэвч манга нь дуусаагүй анимэд тохиолддог зовлонг тойрч биш дайрч гарсан уг цуврал одоог хүртэл 3 жил завсарлаад байгаа билээ. Ноднингоос уг анимэний 2-р улирал дахин гарна гэсэн мэдээлэл цацагдаж үзэгчид хоног тоолон хүлээж байсан боловч тодорхойгүй шалтгааны улмаас уг анимэ 2017 он хүртэл хойшилжээ. Намрын улиралд багтаж гарах болов уу гэж ихэнх хүмүүс таамаглаж байсан боловч Испаний манга сайт болох Mision Tokyo-д 2017 он хүртэл хойшлогдож, 1-р сараас гарч эхэлнэ гэсэн мэдээлэл цацжээ. Энэхүү мэдэгдэлд итгэж болохоор бөгөөд уг сайт нь 2012 онд 1-р улиралын гарах хугацааг мөн яг таг зарлаж байсан бөгөөд Испанийн анимэ цацах албан ёсны эрхтэй Selecta Visión дистрибутер Junior High (spin-off анимэ буюу салбарлаж хийгдсэн, ихэвчлэн алдартай анимэний инээдмийн хувилбарууд байдаг)-н ангиудын жагсаалтыг мөн үнэн зөв мэдээллэж байжээ. Хойшлогдсон шалтгаан нь одоогоор ч мөн тодорхой бус байна. Бидэнд ил болсон зүйл нь юу вэ гэвэл Wit Studio-н (AoT-г хийдэг студи) захирал Жорж Вада 2016 онд болсон Сакура кон дээр дурдахдаа одоогоор энэ улиралд тэдний студи анимэ гаргалтанд дарагдсан бөгөөд одоогоор ажиллаж буй "Kabaneri of the Iron Fortress" анимэ дээр AoT дээр ажилладаг ихэнх хүмүүс ажилладаг учир албан ёсны хугацаа зарлах боломжгүй байгаа гэнэ. Wit студийг тун удахгүй албан ёсны мэдэгдэл хийнэ гэж үзэгчид нь найдсаар байна.
Subscribe to:
Posts (Atom)