Одоогоос 3 жилийн өмнө хэний ч уншдаггүй байсан манга анимэ болж дэлхий дахиныг байлдан дагуулж байсан цаг саяхан. Гэвч манга нь дуусаагүй анимэд тохиолддог зовлонг тойрч биш дайрч гарсан уг цуврал одоог хүртэл 3 жил завсарлаад байгаа билээ. Ноднингоос уг анимэний 2-р улирал дахин гарна гэсэн мэдээлэл цацагдаж үзэгчид хоног тоолон хүлээж байсан боловч тодорхойгүй шалтгааны улмаас уг анимэ 2017 он хүртэл хойшилжээ. Намрын улиралд багтаж гарах болов уу гэж ихэнх хүмүүс таамаглаж байсан боловч Испаний манга сайт болох Mision Tokyo-д 2017 он хүртэл хойшлогдож, 1-р сараас гарч эхэлнэ гэсэн мэдээлэл цацжээ. Энэхүү мэдэгдэлд итгэж болохоор бөгөөд уг сайт нь 2012 онд 1-р улиралын гарах хугацааг мөн яг таг зарлаж байсан бөгөөд Испанийн анимэ цацах албан ёсны эрхтэй Selecta Visión дистрибутер Junior High (spin-off анимэ буюу салбарлаж хийгдсэн, ихэвчлэн алдартай анимэний инээдмийн хувилбарууд байдаг)-н ангиудын жагсаалтыг мөн үнэн зөв мэдээллэж байжээ. Хойшлогдсон шалтгаан нь одоогоор ч мөн тодорхой бус байна. Бидэнд ил болсон зүйл нь юу вэ гэвэл Wit Studio-н (AoT-г хийдэг студи) захирал Жорж Вада 2016 онд болсон Сакура кон дээр дурдахдаа одоогоор энэ улиралд тэдний студи анимэ гаргалтанд дарагдсан бөгөөд одоогоор ажиллаж буй "Kabaneri of the Iron Fortress" анимэ дээр AoT дээр ажилладаг ихэнх хүмүүс ажилладаг учир албан ёсны хугацаа зарлах боломжгүй байгаа гэнэ. Wit студийг тун удахгүй албан ёсны мэдэгдэл хийнэ гэж үзэгчид нь найдсаар байна.
No comments:
Post a Comment