Ода Эийчирогийн тухай фактууд
Сэтгүүлч Одагаас Уан Пийс гэдэг нь One Piece=Won Piece (Лүффи эцэст нь дэлхийн амар амгалан гэх эрдэнэсийг олж авах гэсэн санаатай хэлжээ.) гэсэн үг үү гэж асуухад Ода “Уан Пийс гэх эрдэнэс Уан Пийсийн төгсгөлтэй холбоотой нь үнэн. Гэхдээ би танд энэ тухай ямар нэгэн сэжүүр хэлчихвэл ямар ч утгагүй болно шүү дээ” гэж инээмсэглэн хариулжээ.
Мөн Чөтгөрийн Жимсний тухай асуухад тэрээр Дораэмон, мөн өдөр тутмын үйлдлүүд нь нөлөөлсөн гэжээ. Жишээ нь Гому Гому но Миг бүтээсэн шалтгаан нь Ода суудлаасаа босч юм авахад үнэхээр их залхуурдаг байсан учраас гараа сунгадаг байсан бол гоё доо гэж бодож зохиосон бол Робины Хана Хана но Миг нэг дор зурдаг олон гартай байсан бол гэж бодож зохиосон байна. Мөн зарим чөтгөрийн жимснүүдийг хүмүүсийн бодит амьдрал дээрх хүсэлтэй холбож бүтээдэг байна. Жишээ нь Алвидагийн Сүбэ Сүбэ но Ми Алвидагийн гаднах төрхийг бүхлээр нь өөрчилсөн билээ.
Уан Пийс 7 хоног тутмын Шоонэн Жампт нийтлэгдэхийн өмнө Ода давчуу хугацаанд мангагаа зурдаг туршлага суусан бөгөөд нэгэн удаа тэрхүү давчуу хугацаа нь түүнийг орноосоо босож чадахгүй болтол нь сэтгэлээр унагаж байжээ. Үнэндээ Уан Пийсийг гаргахаас өмнө түүний ажлын замнал маш муу байсан бөгөөд түүний илгээж байсан бүтээлүүд нь цуцлагдаж, буцаагдаж байсан аж. Одагийн манга зохиолч найзуудын манга нийтлэгдэж байхад тэрээр ихэд сэтгэлээр унаж өөрийгөө зурах ямар ч авьяасгүй гэж боддог байсан байна.
Одагийн хянагч “Чам шиг хөдөлмөрч хүн хэзээ нэгэн цагт амжилтанд хүрч л таараа” гэж урмаар тэтгэдэг байсны ачаар тэрхүү хүнд цаг үеийг даван туулж Уан Пийс манга ертөнцийн шилдэг манга болсон билээ. Ода Уан Пийсийг гаргаж буй энэ 20 жилийн хугацаанд хэт их ажилласнаасаа болоод олон удаа эмнэлэгт хүргэгдэж байсан юм.
Ода өглөөний 8 цагт унтаж үдийн 12 цагт босдог. Нийт 4хөн цаг унтдаг. Одад манганаасаа болоод ийш тийшээ аялах, зугаалах цаг зав байдаггүй. Одагаас яагаад эхнэр тань таньтай гэрлэхийг зөвшөөрсөн юм бэ гэж асуухад “Тийм шүү, гэхдээ миний завгүй байдлыг хүлээн зөвшөөрөөгүй бол надтай гэрлэхгүй байсан шүү дээ” гэж хариулжээ. Ода “жинхэнэ” ажил хийхийг хүсээгүй учир манга зохиолч болсон.
Ода Нарутогийн зохиолч Кишимото Масашитай найзууд, мөн өрсөлдөгчид. Уан Пийсийн 766-р бүлэг /мөн Нарутогийн сүүлийн 2 бүлэгт/ нэгнийхээ бүтээлийг холбож зурсан. Мөн 15 жилийн турш хамтдаа мангагаа нийтлүүлж байсандаа баяртай байдгаа хэлжээ.
No comments:
Post a Comment